Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна
6 жил өмнө   599
Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр  хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Өмнө нь ч гэсэн шатахууны үнийн  өсөлт, бууралт манай улсад ирэхдээ сарын хоцрогдолтой орж ирдэг байсан. Тэр жишгээр өчигдрөөс шатахууны үнэ 100 төгрөгөөр литр тутамдаа буурч эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 15 гэхэд шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр бурах боломжтой болж байна.
 
Шатахуун хангамжийн тогтвортой нөөцтэй байх асуудалд анхаарч байгаа. Өнөөдрийн байдлаар 40 хоногийн нөөцтэй байна. АИ-92 бензин 32 хоногийн нөөцтэй, дизель түлш 39 хоногийн нөөцтэй байна“ гэлээ.
 
А.ЦЭЛМЭН
Шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0