Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар 80 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээг 320 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ. Цалингийн доод хэмжээ одоо 240 мянган төгрөг байгаа билээ. Түүнчлэн 2020 онд цалингийн доод хэмжээг нэмэх асуудлыг дахин ярих аж. Энэ талаар өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 15:00 цагаас мэдээлэл хийх юм.
Ц.ОРГИЛ
| Цалингийн доод хэмжээг 320 мянган төгрөг болгоно |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ