Банкны өндөр шалгуур, шаардлагыг давж зээл авах боломжгүй иргэд банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ыг зорьдог. Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-ын салбарт чадавхжуулах бодлого явуулж буй нь тус салбарт өсөхөд эерэгээр нөлөөлж байна.
Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө 1.14 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар буюу 287 тэрбум төгрөгөөр, харин оны эхнээс 18 хувиар буюу 174 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарлаа.
Салбарын нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 38 хувь буюу 213 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Мөн зээлдэгчийн тоо 150 мянгад хүрч, 2017 оны хоёрдугаар улирлынхаас 128 хувиар өссөн нь санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтэд эерэг нөлөөтэй гэж СЗХ-ноос мэдээлэв.
Ц.ОРГИЛ
| ББСБ-уудын зээлдэгчдийн тоо нэг жилд 128 хувиар нэмэгдэв |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ