“Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээний ялагчаар “Erxes Inc” баг шалгарч Швейцарь улсад эх орноо төлөөлөн 1,000,000 долларын хөрөнгө оруулалт авах эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо.
“Seedstars World” тэмцээний эхний шатны шалгаруулалт болох “Seedstars Ulaanbaatar 2018“ тэмцээн нь наймдугаар сарын 18-ны Бямба гаригт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний шигшээд шалгарсан 9 шилдэг баг үзэгчид болон шүүгчдэд илтгэлээ танилцуулсан бөгөөд тэмцээний ялагчаар хэрэглэгчидтэй харилцах борлуулалт, маркетингийн нээлттэй эхийн платформ хөгжүүлэгч “Erxes Inc” компанийн шийдэл шилдгээр шалгарсан байна.
Тус уралдаанд түрүүлснээр 2019 оны 4-р сард Швейцарь улсад зохион байгуулагдах “Seedstars Summit” арга хэмжээнд оролцон бүтэн долоо хоног үргэлжлэх сургалтанд хамрагдаж, бусад 75 орны ялагчид болон дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчидтай уулзах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн “Seedstars Summit”-д ялагч болсноор 1,000,000 долларын хөрөнгө оруулалт авах эрхтэй болох юм.
Энэ удаагийн “Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээний дэд байрт тээвэрлэлт болон ложистик платформ “Onebelt Freezone”, гуравдугаар байранд аялал жуулчлал, зочид буудлын захиалгын технологийн шийдэл олгодог “iHotel” багууд шалгарсан байна.
Ц.ОРГИЛ
| “Erxes Inc” баг Швейцарь улсад 1 сая долларын хөрөнгө оруулалт авах эрхийн төлөө өрсөлдөнө |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ