БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотноо наймдугаар сарын 17-ноос 19-нд болсон БНХАУ, Монгол, ОХУ-ын Эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны чуулга уулзалтаар Монгол Улсаас 130, БНХАУ-аас 800, ОХУ-аас 38 компани оролцож, 1.3 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийжээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотноо 10 дахь удаагаа зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсаас УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид болон МҮХАҮТ-ын гишүүн 130 компанийн төлөөлөл оролцож, чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан байна.
Хөрш гурван орны бизнес эрхлэгчдийн форумд Монгол Улсын Шадар сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятад, Монгол, Оросын Засгийн газрын хоорондын комиссуудын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин мэндчилгээ ирүүлснийг Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн Эрээн хотын Засгийн ордны орлогч дарга Гөү Пинванд гардуулжээ.
Чуулга уулзалтын хүрээнд “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт”, “Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн IV зөвлөлдөх уулзалт болон дугуй ширээний уулзалт ”Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны форум”, “Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум” зэрэг дөрвөн арга хэмжээ тус тус болсон байна.
Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн асуудлаар тусгайлсан дугуй ширээний ярилцлагын үеэр Монгол Улсын Шадар сайдын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд хоёр орны хилийн дагуу хамтарсан бүс байгуулах талаарх Монголын талын байр суурь, хийж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.
Энэ үеэр Эрээн хотын Ардын засгийн газрын ордон, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны хооронд хамтын ажиллагааны бүсийн асуудлаар хүрсэн тохиролцоог эрчимжүүлэх тухай баримт бичигт тус хотын орлогч дарга Гөү Пинван, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан нар гарын үсэг зурав. Түүнчлэн уг арга хэмжээний хүрээнд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Бүх Хятадын Худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ли Пинчитэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Ц.ОРГИЛ
| Гурван улсын хэлэлцээрээр 1.3 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийв |
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор