Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Үйлчлүүлэгчидтэй харилцах албаны дарга Ноён Константин Лимитовскийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд барилга, хот байгуулалтын салбарын тэргүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Тухайлбал, БНХАУ болон БНСУ, олон улсын банк, санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барилга, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамнаас гадаадын эх үүсвэрээр хэрэгжүүлэх боломжтой Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 202 тогтоолоор батлагдсан “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны чиглэлийн төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, салбарын нийгэм, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх бүхий дагуул хотын төсөл, хөтөлбөр болох “Аэросити” шинэ хот, “Майдар-эко” хотыг хөгжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцов.
| Орон сууцны чиглэлийн төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ