Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
7 жил өмнө   849
Монгол Улсын Хөгжлийн банк нь мэдээллийн технологийн эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн технологийн системд эмзэг байдлын үнэлгээ хийх, пенетрэйшн тест хийх, санал зөвлөмж гаргах ажлыг 28 хоногт хийж гүйцэтгэх  болно.
 
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
 
А. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
 
Б. Татварын цахим тодорхойлолт
 
В. Шүүхийн төрөлжсөн архивийн лавлагаа /сүүлийн 3 жил/
 
Г. 2017, 2018 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан
 
Д. Нийгмийн даатгалын тодорхойлолт
 
Е. Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар
 
Ё. Уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх зөвлөх багийн бүрэлдэхүүний чадвар, туршлагын талаарх мэдээлэл /үндсэн болон гэрээт ажилтнуудын хөдөлмөрийн гэрээний хуулбар/
 
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болохгүй.
 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 11-р сарын 04-ний 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээр 2019 оны 11-р сарын 05–ний өдрийн 15 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
 
 
 
 
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
 
Энхтайваны өргөн чөлөө-19, 11 давхар, Утас :70130513-555
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0