Цөөн үгээр:
  • "Парис-2024" олимпын анхны эрхийг О.Есүгэн авчирлаа
  • Австрали улс Монголд болсон үерийн гамшигт 250,000 австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв
  • Италийн домогт дуучин Тото Кутуньо 80 насандаа таалал төгслөө
ОУХМ А.Энхтуул өнөөдөр уралдана
2 жил өмнө   285
“Бээжин-2022” өвлийн олимпын  XXIV наадмын 2 дугаар сарын 10-ны өдөр эмэгтэй 98 цаначин Жанчхүүгийн цасан замд 10 км зам туулан уралдахаас Монголын тамирчин ОУХМ Ариунсанаагийн Энхтуул багтжээ.
 
Энэхүү уралдаан 15.00 цагт эхлэх бөгөөд тамирчид спринт төрөлтэй адилхан 30 секундийн зайтай гараанаас ээлжлэн гарах юм. Монголын цаначин А.Энхтуулын хувьд 96 дугаарт эрэмбэлэгдэн 15 цаг 48 минутад гараагаа эхлүүлнэ.
 
Цагаан олимпын наадамд анх удаа оролцож байгаа манай тамирчин өмнөх спринт уралдаанд тэргүүлэгчээс 49 секунд хоцрон 79 дүгээр байрт орсон билээ. Харин А.Энхтуул энэ удаа өөрийн үндсэн төрөлдөө өрсөлдөхөд ийнхүү бэлэн болжээ. 
 
Гэрэл зургийг С.Энхжаргал /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
ОУХМ А.Энхтуул өнөөдөр уралдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0