Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна. Тэмцээнд 48 орны баг тамирчин оролцож буй бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний +120 кг-ын жинд Батаагийн Чимэдцэрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр тус жинд цээжнээс 367.5 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга болсон юм.
Б.Чимэдцэрэн нь ийн дэлхийн хошой аварга болж буй бөгөөд өмнө нь 2018 оны ДАШТ-ээс алт, 2021 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв. Мөн Азийн АШТ-ий гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм.
| Дэлхийн дээд амжилт эзэмшигч Б.Чимэдцэрэн Дэлхийн хошой аварга болов |
Жил бүр зуны цагийн хуваарьт шилждэг болох тогтоолын төсөл санаачилжээ
Өвөр Монголын залуу тэмцэгч Тэмүүлэн Тогочог бусдын биед халдсан хэргээр баривчлагджээ
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд