Цөөн үгээр:
Серби улсын эрх баригчид илүүдэл вакцинаа гадныханд тарих шийдвэр гаргажээ
1 сар өмнө   296
 Балканы хойг буюу Серби улсын эрх баригчид илүүдэл вакцинаа гадныханд тарьж эхэлсэн байна. Ингэснээр итгэл нь буурсан иргэдийн бодол өөрчлөгдөж идэвхитэй хамрагдаж байгаа тухай илэрхийллээ.
 
Уг нь Серби улс цар тахлын эрт үед вакцин үйлдвэрлэгчидтэй тохиролцож чадсаны ачаар долоон сая иргэнээ вакцинжуулахаар 15 сая тунг авах гэрээ байгуулжээ. Pfizer, AstraZeneca, Sputnik V, Sinopharm вакцинуудаас нийт 3 сая тунг хүлээж авсныхаа 2 саяыг нь дархлаажуулалтад ашигласан байна.  Гэвч өнгөрөгч саруудад  тус улсын иргэдийн вакцинд итгэл итгэл нь буурсан бололтой гэсэн мэдээлэл гараад байсан юм.
 
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич саяхан хэвлэлээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Та бүхнээс вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаачээ гэж би гуйж байна. Бидэнд хангалттай нөөц бий. Бурхны нэрийн өмнөөс гуйж байна” гэж ярьсан юм.
 
Түүнчлэн “Би энэ салбарт олон жил ажилласны хувьд худал мэдээ мэдээллийн аюулыг сайн мэдэж байна. Вакцины эсрэг үзэлтнүүдийн өчүүхэн хэсэг хүн амын эргэлзэж байгаа хэсгийн 50 хувийн санааг эргүүлэх чадвартай” гэж Сербийн халдварт өвчин судлалын тэргүүлэх эрдэмтэн Предраг Кон ярьжээ.
 
Гэсэн хэдий ч насанд хүрсэн хүн амын 65-80 хувийг вакцинжуулах засгийн газрын төлөвлөгөө биелэхэд хол байгааг эмч, мэргэжилтнүүд ярьж байна.
 
Эх сурвалж: AFP
Серби улсын эрх баригчид илүүдэл вакцинаа гадныханд тарих шийдвэр гаргажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0