Коронавирусний вакцины гурав дахь тунгийн үр дүнг тодорхойлох зорилготой эмнэлзүйн анхны туршилтыг Их Британид эхлүүлжээ.
Их Британийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, гурав дахь тунг “хүч нэмэгдүүлэгч” тун гэж нэрлэсэн байна.
Туршилтад 30-аас дээш насны 2.8 мянган хүн сайн дураараа оролцох бөгөөд үүнд 19.3 сая паунд зарцуулагдах аж. Туршилтын хүрээнд Их Британийн эрх баригчидтай гэрээ байгуулсан 7 компанийн аль нэгнийх нь вакцинаас гурав дахь тунг хийхийг сайн дурынханд санал болгох юм.
Эдгээр 7 компанид Их Британид хэрэглэгдэгдэх зөвшөөрөлтэй Америкийн “Pfizer” Германы “BioNTech”, Их Британи, Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna” компанийн вакцинуудаас гадна цаашид хэрэглэх зөвшөөрлөө авах Америкийн “Novavax”, Франко-Австрийн “Valneva”, Германы “CureVac”, Америкийн “Janssen” компанийн вакцинууд багтжээ.
Туршилт “хүч нэмэгдүүлэгч” тун вируснээс хамгаалахад хэр чухал нөлөөтэй вэ гэдэг талаар дэлхийн эрдэмтэн судлаачдад тодорхой ойлголтыг өгнө гэдгийг Эрүүл мэндийн яам онцлон тэмдэглэв.
Туршилтыг Лондон, Бирмингем, Ливерпуль, Лидс, Глазго зэрэг 16 хотын 18 эмнэлэгт явуулах аж. Сайн дурынханд хоёр дахь тунгаа хийлгэснээс нь хойш 10-12 долоо хоногийн дараа гурав дахь тунг хийхийг санал болгох юм. Үүнээс гадна нэг компанийн вакцинаар эхний хоёр тунгаа хийлгэсэн бол гурав дахь тун дээр өөр компанийн вакцин хэрэглэж магадгүй байна. Туршилтын эхний үр дүн 9 дүгээр сар гэхэд гарцан байх аж.
Хүч нэмэгдүүлэгч тун үр дүн үзүүлбэл Их Британийн эрх баригчид ирэх намраас иргэдэд гурав дахь тунг хийж эхлэх аж. Коронавирусний вакцины гурав дахь тунгийн эмнэлзүйн туршилтын талаар Долоогийн бүлгийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нарын уулзалтын үеэр мөн яригдах юм. Уулзалт Оксфордод 6 дугаар сарын 3-4-ний хороонд болно.
Эх сурвалж: MONTSAME
| Коронавирусний вакцины гурав дахь тунгийн туршилт |
Хагас марафонд бэлдэх жор
Пусаны монгол кино өдөрлөг "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ
ЗГ: Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай хэлэлцэж байна
Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
Сүхбаатар аймгийн 53,8 хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна
Эмч ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана
БОУАӨ-ийн сайдад Туулын хурдны замыг шалгах үүрэг өглөө
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих төсөлд 739 багш хамрагджээ
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?