Цөөн үгээр:
“Долоогийн бүлэг”-ийн уулзалт эхэллээ
2 сар өмнө   187
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэллээ.
 
Тэрбээр, “Дэлхий дахин цар тахлаас сургамж авахын сацуу дэлхийн эдийн засгийн сүүлийн хямралаас гарах үеэр тэгш байдлыг хангаж чадаагүй алдаа дутагдлаа ухамсарлах хэрэгтэй байна” гэдгийг цохон тэмдэглэв.
 
Мөн “Долоогийн бүлэг”-ийн аж үйлдвэржсэн орнуудын удирдагчид хэрхэн “илүү сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохын төлөө” хамтран ажиллаж, ингэхдээ тэгш байдлыг чухалчлахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг онцлон хэлжээ.
 
Мөн "Долоогийн бүлэг" уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах чиглэлд шийдэмгий алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэдэгт байгаль хамгаалагчид найдаж байна. Түүнчлэн талууд томоохон корпорациудад ногдуулах татварын доод хэмжээг 15 хувиас багагүй байлгах талаарх Сангийн сайд нарын өнгөрсөн долоо хоногийн тохиролцоог дэмжих төлөвтэй байна. 
 
Эх сурвалж:MONTSAME
“Долоогийн бүлэг”-ийн уулзалт эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0