Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Украин улс дүрвэсэн иргэддээ буцаж ирэлгүй, гадаадад өвөлжихийг зөвлөв
3 жил өмнө   401
Дайнаас зугтан эх орноосоо дүрвэсэн иргэддээ энэ өвлийг гадаадад өнгөрөөхийг Украины эрх баригчид зөвлөжээ.
 
Оросын талаас тус улсын эрчим хүчний дэд бүтцийг бөмбөгдөж, устгах ажиллагаа явуулж байгаатай холбоотой ийм зөвлөмж өгсөн байна.
 
“Би иргэддээ битгий буцаж ир гэж хэлмээр байна. Бидэнд энэ өвлийг тэсэж давах нь маш чухал болоод байна” гэж Украины засгийн газрын шадар сайд Ирина Верещук өчигдөр үндэсний телевизээр ярихдаа хэлжээ.
 
Аравдугаар сарын 8-ны өдөр Крымийн гүүр халдлагад өртсөний дараа Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтцүүдийг устгах ажиллагааг тасралтгүй явуулж эхэлсэн юм.
 
Үүний улмаас Украины олон бүс нутагт цахилгаан, дулаан болон цэвэр усны хангамж тасалдаад байна.
 
Украины эрчим хүчний системийн 40 хүртэл хувь Оросын агаарын цохилтын улмаас гэмтэж, сүйрсэн тухай Киевийн эрх баригчид мэдээлж байгаа.
 
Хэрвээ гадаадад дүрвэсэн иргэд эх орондоо буцаж ирвэл эрчим хүчний систем нь ачааллаа даах боломжгүй болохыг Верещук сайд анхааруулсан юм. Одоогоор Украин даяар нэг сая гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болоод байна.
 
Нийслэл Киев хотыг оролцуулаад нийт 10 бүс нутагт цахилгааны хязгаарлалт тогтоосныг Украины эрчим хүчний түгээлтийг хариуцдаг Укрэнерго компани энэ долоо хоногийн эхээр мэдээлжээ.
 
 
 
Эх сурвалж: Aljazeera
Украин улс дүрвэсэн иргэддээ буцаж ирэлгүй, гадаадад өвөлжихийг зөвлөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0