Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Хөрөнгө, орлогын мэдүүлгээ олон нийтээс нууцлах хуулийн төслийг Оросын Дум дэмжлээ
3 жил өмнө   1233
Лхагва гарагт ОХУ-ын төрийн Дум өөрийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтээс нууцлах хуулийн төслийг хэлэлцэж, дэмжжээ.
 
Гуравдугаар сарын 1-нээс хэрэгжих хуулийн дагуу парламентын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд хувь хүн бүрээр задалж үзүүлэхгүй бөгөөд зөвхөн нийлбэр дүнг нь харуулах юм байна.
 
“Энэ бол хувийн нууцыг хамгаалахтай холбоотой хууль“ гэж төслийг санаачлагч Павел Крашенинников тайлбарласныг Думын вэб сайт мэдээлжээ. Хуулийн төслийг авлигатай тэмцэх үйлс, ил тод байдлын зарчмаас ухарсан хэрэг гэж ажиглагчид шүүмжилж байна.
 
 
 
 
Хөрөнгө, орлогын мэдүүлгээ олон нийтээс нууцлах хуулийн төслийг Оросын Дум дэмжлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0