Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Энэ онд нийт 67 сэтгүүлч амь эрсэджээ
1 өдрийн өмнө   148
Энэ онд дэлхий даяар амиа алдсан сэтгүүлчдийн тэн хагас орчим нь Израилын цэргийн ажиллагааны улмаас амь эрсэджээ. 
 
Сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг Парист төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын төрийн бус байгууллагын мэдээлснээр, 2025 онд дэлхий даяар амиа алдсан сэтгүүлчдийн тоо огцом өссөн байна. Тайланд дурдсанаар, нэг жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн 67 ажилтан амиа алдсан бөгөөд тэдний хамгийн цөөндөө 53 нь “Цэргийн бүлгүүд болон зохион байгуулалттай гэмт хэргийн” хохирогч болжээ.
 
“Сүүлийн 12 сарын хугацаанд амиа алдсан сэтгүүлчдийн тэн хагас орчим нь /43 хувь/ Газад Израилын цэргийнхний гарт амиа алдсан” гэж тайланд бичсэн байна. 2023 оны 10 дугаар сараас хойш ойролцоогоор 220 орчим сэтгүүлч амиа алдсан бөгөөд тэдний 65-ыг нь мэргэжил, ажлынх нь улмаас онилон хөнөөсөн гэдгийг нэмж дурджээ.
 
Харин Мексикт есөн сэтгүүлч амиа алдсанаар “Сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай хоёр дахь улс” болсон бол Хятад 121 сэтгүүлчийг хорьсон үзүүлэлтээр “Хамгийн олон сэтгүүлчийг хорьсон улс” болжээ. Түүнчлэн сэтгүүлчид өөрийн улсад илүү их эрсдэлтэй тулгардаг гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага мэдэгдэв. Учир нь амиа алдсан сэтгүүлчдийн хоёроос бусад нь эх орондоо ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн байна. 
 
Харин Сирид Ерөнхийлөгч асан Башар Асадын засаглалын үед сураггүй болсон 135 сэтгүүлчийн 37 нь сураггүй хэвээр байгаа аж. 
Энэ онд нийт 67 сэтгүүлч амь эрсэджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0