Цөөн үгээр:
Дүүрэг бүрт дархлаажуулалтын суурин цэг ажиллаж байна.
1 сар өмнө   185
Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын нэг суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болсон байна.
ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.
 
Дүүргүүдэд ажиллах суурин цэгүүд:
 
1.Баянзүрх дүүрэг -113-р сургууль
2.Баянгол дүүрэг -20-р сургууль
3.Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
4.Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
5.Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
6.Сүхбаатар дүүрэг -11-р сургууль
7.Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж
8.Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
9.Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.
 
Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Дүүрэг бүрт дархлаажуулалтын суурин цэг ажиллаж байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0