Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Шар тэмдэглэгээний дүрмийг энэ сарын 20-ноос мөрдүүлнэ
5 жил өмнө   412
Авто замын шар тэмдэглэгээний дүрмийг энэ сарын 20-ноос мөрдүүлж эхлэхээр болсон байна. “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн Замын Хөдөлгөөний Дүрмийн 15.2-р заалтыг хэрэгжүүлэх бүх бэлтгэл хангагдсан байна. Уг дүрмийг зөрчвөл хариуцлага тооцно. Харин зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй юм.
 
Жолооч та явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч цаад уулзвар түгжрэлтэй, та тухайн уулзварыг чагтлах бол уулзвар руу нэвтэрч орохгүй байхыг анхааруулж байна. Учир нь уулзвар чагтласнаар түгжрэл дээд цэгтээ хүрдэг. Нийслэл хотын удирдлагаас замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, түгжрэлгүй зорчих зорилгоор хэрэгжүүлэх ажлууд үүгээр эхэлж байна.
Шар тэмдэглэгээний дүрмийг энэ сарын 20-ноос мөрдүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0