АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ пүрэв гарагт утсаар ярьж, Орос-Украины дайн, Ойрх Дорнодын нөхцөл байдал зэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудыг хэлэлцлээ. Хоёр удирдагчийн яриа нэг цаг орчим үргэлжилсэн байна.
Кремлийн мэдээлснээр, Трамп ярианы үеэр Украин дахь цэргийн ажиллагааг аль болох түргэн зогсоох хэрэгтэй гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ. Харин В.Путин ОХУ хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн ч, “цэргийн тусгай ажиллагааны зорилгоос ухрахгүй” хэмээн хатуу мэдэгдсэн байна.
Ярианы дараа Дональд Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, уг уулзалт “ямар ч ахиц дэвшил авчраагүй” хэмээн дүгнэжээ. Мөн тэрээр Украины нөхцөл байдалд “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлсэн байна. Трампын хэлснээр, АНУ Украинд маш их хэмжээний зэвсэг нийлүүлсэн бөгөөд энэ нь бараг улсаа хоосолж байгаатай адил гэжээ. “Бид өөрсдөдөө хангалттай зэвсэг байгаа эсэхэд итгэлтэй байх хэрэгтэй” хэмээн тэр онцолсон байна.
Хоёр тал цаашид биечлэн уулзах эсэх, мөн Орос, Украины гурав дахь шатны хэлэлцээ хэдийд Истанбулд болох талаар тодорхой тохиролцоонд хүрээгүй байна.
Түүнчлэн Трамп, Путин нар Иран, Сири болон Ойрх Дорнодын бүс нутгийн ерөнхий нөхцөл байдлыг авч хэлэлцжээ.
Энэ нь хоёр удирдагчийн зургаа дахь удаагийн утасны яриа бөгөөд өмнөх яриа нь зургаадугаар сарын 14-нд болсон бөгөөд мөн нэг цаг орчим үргэлжилсэн байна.
| Орос, АНУ-ын байр суурь Украинд зөрчилдсөөр |
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой
Төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ
Татварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
Ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явцын талаар мэдээлэл сонсож байна
Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ
Хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөж, зөөвөрлөж булсан байсан хэрэг гарчээ
Эмч, ажилтны мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулахад дэмжинэ