Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Чартер нислэгээр ирсэн бүсгүй ХӨСҮТ-д амаржиж охинтой боллоо
4 жил өмнө   324
Чартер нислэгээр эх орондоо ирж, тусгаарлалтад байсан эмэгтэй өнөөдөр амаржиж, охинтой боллоо.
 
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сингапураас БНСУ-аар дамжин Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр эх орондоо ирсэн эмэгтэй өнөөдөр ХӨСҮТ-д амаржиж, мэргэжлийн эмч нар эх барьж авсан байна.
 
Тухайн иргэн COVID-19-ийн халдваргүй, хэд хэдэн удаагийн давтан шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан талаар эх сурвалжууд хэллээ. Түүнчлэн тухайн иргэн Зүчи зочид буудалд ажиглалтад байсан. Хоёр удаагийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Одоогоор ээж, охин хоёрын биеийн байдал сайн байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

 

Чартер нислэгээр ирсэн бүсгүй ХӨСҮТ-д амаржиж охинтой боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0