Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Заамар суманд 320 хүүхдийн шинэ сургууль барина
5 жил өмнө   445
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Заамар суманд 320 хүүхдийн шинэ сургуулийн шав тавьж,  барилгын ажил эхэллээ.
 
Шав тавих ёслолд аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг болон сумын удирдлагууд оролцов.
 
ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг хэлэхдээ, “Заамар сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд байгуулагдсан ууган сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 320 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогоор 752 хүүхэд суралцаж байгаа юм. Тиймээс сургуулийн барилгын өргөтгөл шинэчлэл хийх хойшлуулшгүй нөхцөл байдал тулгарсан тул шинэ сургуулийн ажлыг эхлүүлж байна” гэв.
 
Шинэ сургуулийн барилгын ажлыг Төв аймгийн "Сутай мандах" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж.
 
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Заамар суманд 320 хүүхдийн шинэ сургууль барина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0