Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Налайхын замд ачааны машинууд мөргөлдсөн осол гарчээ
4 жил өмнө   1369

Налайхын замд "Mighty" маркийн авто машин шатахуун тээвэрлэгч /Bongo/-тэй мөргөлдөж, унасан осол гарчээ.

Bongo маркийн машин хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарах шалтгаан болсон. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй, амь нас хохироогүй болохыг БЗД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч Э.Мөнх-Амгалан хэлсэн юм.

Осол гарах үед шатахуун тээвэрлэх зориулалт бүхий Bongo маркийн авто машин нь шатамхай шингэн тээвэрлээгүй, хоосон байсан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг анхааруулж байна.

Н.Отгонтуяа
 

Налайхын замд ачааны машинууд мөргөлдсөн осол гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0