Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ОБЕГ авран хайх ажиллагааны зориулалттай 2 нисдэг тэрэгтэй болно
3 жил өмнө   386
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж байна.
 
Төслийн хүрээнд Францын Хэли-Юнион компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн болсонтой холбогдуулан тус компаниас энэ сарын 22-нд өөрийн компанийн байранд ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ.
Арга хэмжээнд ОБЕГ-ыг төлөөлж Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-наас болон уг төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй Францын Эдийн засаг, санхүүгийн яам, Софема, ТHALES, Airbus компанийн төлөөлөгчид оролцсон байна.
 
Энэ үеэр “Хэли-Юнион” компанийн тэргүүн Патрик Молис төслийн явцын талаар танилцуулж, төслийг бодит ажил хэрэг болгоход “Софема” групп чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглээд  ОБЕГ-т хүлээлгэн өгөх хоёр нисдэг тэргийг үзүүлж танилцууллаа.
 
Эх сурвалж: ГХЯ
ОБЕГ авран хайх ажиллагааны зориулалттай 2 нисдэг тэрэгтэй болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0