Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
А24 агентлаг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэв
3 жил өмнө   466
A24 мэдээллийн агентлаг нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын болон дотоодын мэдээ мэдээллийг өргөн нэвтрүүлэг, мэдээллийн цахим хуудсуудад хүргэж байна. 2015 онд нээгдсэн A24 нь Йемен, Ирак, Сомали, Ливи, Сири зэрэг мэдээллийн хомсдолтой дайны бүс, мөргөлдөөний бүсэд өөрсдийн газар дээрх сурвалжлагчдаар дамжуулан үнэн бодит, цаг үеийн мэдээ, үйл явдлын сурвалжлагыг хүргэхэд зориулагдсан юм.
 
“Бид хамрах хүрээ, үйл ажиллагааныхаа цар хүрээг Монголд өргөжүүлж байгаадаа баяртай байна, энэ бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтооход маш сайн алхам юм. Энэ хамтын ажиллагаа нь урт удаан хугацааны түншлэл бий болгоно гэж найдаж байна " хэмээн A24 мэдээний агентлагийн Гүйцэтгэх Захирал Мохд Эл Ажлуни хэлэв.
 
"A24-с хэрэгжүүлж буй энэхүү сонирхолтой шинэ төсөлд оролцож байгаадаа болон үүний хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд авчрах боломжуудад баяртай байна" гэж Монгол дахь Худалдаа, маркетингийн төлөөлөгч Г.Ариунаа хэллээ.
 
Энэ төслийн хүрээнд А24 агентлагаас бэлтгэсэн гадаад болон дотоод мэдээ мэдээллийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэ төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг:
 
аriunaa.gansukh@a24na.com болон +976-89054532 утсаар авна уу.
А24 агентлаг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0