Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн замыг засна
3 жил өмнө   455
Баруун чиглэлийн гол зам болох Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсгийн 60 км замын засварын ажлыг гүйцэтгэх компани ажлаа эхлэхэд бэлэн болжээ.  
 
“Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд 2019 оны 9-р сарын 13-нд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд баруун аймгууд чиглэлийн гол авто замын сүлжээний хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах олон улсын тендерийн үйл ажиллагааг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулсан байна.
 
Гүйцэтгэгчээр шалгарсан “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК-тай зам барилгын ажлын гүйцэтгэх 13.97 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2021 оны гуравдугаар сарын 31-нд гэрээ байгуулснаар ажил энэ сарын 20-ны өдөр эхлүүлэхээр холбогдох бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Зам барих ажлыг 24 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгөх үүргийг гүйцэтгэгч компани хүлээж байгаа юм.
Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн замыг засна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0