Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Нэмэлт санал хураалттай холбогдуулан архи, пиво зарахгүй
3 жил өмнө   377
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа аравдугаар сарын 10-ны өдөр явагдсан.  Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг гаргасан. Гэвч нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй учраас ирц хүрээгүй хэсгүүдэд  энэ сарын 16-нд нэмэлт санал хураалт явуулахаар тогтсон.
 
Тэгвэл нэмэлт санал хураалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг өнөөдөр /2021.10.14/  дахин гаргах бололтой. 
 
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг. Үүнд:
 
70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй зохицуулалттай.
Нэмэлт санал хураалттай холбогдуулан архи, пиво зарахгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0