Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Ачаа барааг чингэлэг тээврээр татан авна
2 жил өмнө   335
Хятадын тал төмөр замын боомтоо хаасан нь ачаа тээвэр дахин гацаж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх вий гэх болгоомжлол төрүүлэв. Энэ асуудлаар Шадар сайд С.Амарсайханы мэдээлснээр, Замын-Үүдийн боомтоор чингэлэг тээврээр дамжуулан ачаа барааг татан авахаар болжээ.
 
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн хилийн боомт орчимд тодорхой хэмжээний хязгаарлалттай байна. Гэхдээ төмөр замын ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна. Иймд тээвэрлэлт зогссон гэдэг нь албан бус мэдээлэл гэдгийг хэлье. Өнгөрсөн хугацаанд Хятадын талтай тохиролцсоноор Эрээний талд Covid-19-ийн тохиолдол хяналтад байгаа учраас авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэрүүд гарсан. Хятад Монголын хооронд хилийн 0 цэгт бид ачаа барааг солилцоно. Чингэлэг тээврээр ачаа барааг хэвийн татан авахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
 
Ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор ачааг чингэлэг тээврээр татан авах боломж бүрдлээ. Ачаа тээврийг хүний оролцоогүй татан авснаар цаашид ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс үйл ажиллагаанууд гурав хоногийн дараа жигдэрнэ” гэсэн юм.
 
Мөн Сангийн яамнаас өнөөдрөөс эхлэн нүүрс тээврийн 200 автомашин чингэлэг тээврээр гарна гэдгийг мэдээлээд буй. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт 700 автомашинаар нүүрс тээвэрлэхээр манай улс Хятадын талтай тохиролцсон ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү тээвэрлэлтийг хязгаарлажээ.
Ачаа барааг чингэлэг тээврээр татан авна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0