Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
"Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг гар аргаар нураах шийдвэр гарсан"
3 сар өмнө   165

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас мэдээлэл өглөө. Тэрээр "207-р байрыг нураах ажиллагаа асуудалтай.

Хоёр байрны дунд баригдсан учир том техникүүд авчирч тэсэлгээний аргаар нураах боломжгүй. Өнгөрсөн жил 10 гаруй барилга нураасан техникүүдээр нураах боломжгүй, гар аргаар нураах шийдвэр гарсан. Ирэх хаврын улиралд байрыг нурааж, яг энэ барилгын батлагдсан зураг, хэмжээ квадратаар нь орон сууцыг барьж, айл өрхүүдийг оруулна. Барилгыг нураасан болон барьсан зардлыг буруутай этгээдээс гаргуулна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэл гуравдагч этгээдээр татагдсан" гэлээ. 

"Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг гар аргаар нураах шийдвэр гарсан"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0