Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаны хүмүүс 2020 оны 01 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Онон-Балжийн БЦГ-ын орчны бүсийн сумдад ажиллаж иргэд, хөдөлмөрчидтэй уулзан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанд 1 өдөр ажиллав. Тэрбээр хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, албан үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, зарим асуудлуудыг шийдвэрлэхээ мэдэгдлээ.
Ц.ОРГИЛ
Албан үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдлээ |
|