Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
БАРИМТ: Дэд сайд Б.Батцэцэг 41 тендерт ялж, ГУРВАН КОМПАНИАРАА ДАМЖУУЛАН төрөөс 3.2 тэрбум төгрөг авчээ
4 жил өмнө   14133
МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Агротехнологи шижирт”, “Тайшир өргөө”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” хэмээх 4 компаниараа 2016-2018 оны хооронд 39 удаагийн гүйлгээгээр нийт 4 тэрбум 215 сая 904 мянга 670 төгрөгийг хөнгөлөлттэй зээл, төсөл, бараа, ажил, үйлчилгээг төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас авсан нь баримтаар дэлгэгдсэн байдаг. Тэрбээр уг асуудлаас үүдэж, нэр хүнд нь ихээхэн унасан тул “Намаа хөлдөө чирнэ” гэх үндэслэлээр 2020 оны УИХ-ын сонгуулийг өнжихөд хүрээд байгаа юм.
 
Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорт нэр дэвшихээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “добро”-гаа авсан гэгдэж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтыг дэлгэж байна.
 
Төрөөс төрсөн тендерчин, концессчид, мөнгө хүүлэгчдийн мэдээллийг бид цувралаар хүргэсээр байгаа. Уг мэдээллийг бэлтгэхдээ гүтгэх зорилго агуулаагүй бөгөөд дэд сайд Б.Батцэцэгийн ХОМ, https://www.tender.gov.mn/ сайтад тавигдсан мэдээллийг тулган, түүвэрлэх замаар бэлтгэв. Уг тендерүүдийн 90 орчим хувийг Дэд сайдын албан тушаал хашиж байхдаа авсан нь доорх хүснэгтүүдээс харагдана.
 
НЭГ: “МӨНХИЙН ҮСЭГ” КОМПАНИЙН 23 УДААГИЙН 2.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙН ТҮҮХ
 
“Мөнхийн үсэг” бол дэд сайд Б.Батцэцэгийн нэрийнх нь хуудас болсон гол компани. Уг компанийн тендерийн түүхийг ЭНД ДАРЖ  үзэх боломжтой. Олон нийтэд нээлттэй дата мэдээллээс харахад “Мөнхийн үсэг” компани нийт 57 тендерт оролцсон байна. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв.
 
ХОЁР: “МОНГОЛЫН ҮНЭТ ЦААС ХЭВЛЭЛ” КОМПАНИЙН 13 УДААГИЙН, 1 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙН ТҮҮХ
 
Олон нийт уг компанийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын цаасыг хэвлэж, “будлиантуулсан” гэх муу нэр зүүснээр нь мэднэ. Байгуулагдаад 2 жил гаруй болж буй уг компанийн оролцсон тендерийн түүхүүдтэй ЭНД ДАРЖ танилцаж болно. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв.
 
ГУРАВ: “АЗ ХУР” КОМПАНИЙН ТАВАН УДААГИЙН, 124 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙН ТҮҮХ
 
“Аз хур” компани нийт 36 тендерт оролцсон байна. Уг компанийн тендерийн түүхийг ЭНД ДАРЖ  үзэх боломжтой. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв.
 
ДҮГНЭЛТ: Манай Eguur.mn сайт редакцийн нийтлэлийн бодлогын хүрээнд өнгөрөгч сард “Төрийн тендерчид үйлдвэрлэгчдийг “БАГАЛЗУУРДАЖ”, ажилгүйдлийг нэмсээр байх уу, Ерөнхий сайд аа” НИЙТЛЭЛ бичиж байв.
 
Яг манай дэвшүүлсэн санааг бататгаж, хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарын магнат Адмоны захирал Р.Энхбат “Одоо гомдоллож үглэхгүй, шууд нүд рүү нь хуруугаа хийнэ” гэсэн гарчигтай ЯРИЛЦЛАГА өгөхдөө улсаас зарласан хамаг тендерт ялж буй төрд нөлөөтэй эрхмүүдийг шүүмжилсэн юм.
 
Тэрбээр “Соёмбо” гэж үйлдвэр нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэж хүнийх, та нар мэдэх үү. Тэрний чинь үйлдвэр. ЖДҮ-дэж баахан заваарсан, одоо бүгдийг нь атгаж байна. “Чи энд ирээд арай хямд хэвлүүлчихэд яадаг юм” гэхээр “Бид нар тохирчихсон юм аа” гэж байна. Ингэхээр манай үйлдвэр ер нь байх хэрэггүй болох нь байна шүү дээ. Өөр “Мөнхийн үсэг” гэж байна. ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэгийнх. Дуртай ажлаа хийнэ. Тэнд очъё гэвэл тэнд очно, энд очъё гэвэл энд очно. Одоо элчингээр явна гэнэ ээ. Нэг өглөө боссон чинь элчин сайхан санагдсан юм байлгүй. Яамдуудаас эхлээд Сонгуулийн ерөнхий хороог хүртэл базчихсан” гэж ярьсан юм.
 
Хөдөөний аж амьдрал, малчдын зовлонг “түй” ч мэдэхгүй, албан тушаал сэлгэж явдаг эл хатагтай өвөр дэх Италид суух элчин сайдын визээ мартаад яагаад хонгор нутаг руу улайрав. Дэд сайдын суудлаас хэвлэлийн салбарын бүх тендерийг хамж байгаа эл эмэгтэй УИХ-д суувал жижиг бизнесүүдэд олдох ёстой боломжийг хэрхэн хааж болохыг бодож, ХЭРСҮҮ СОНГОГЧ  та дүгнэлтээ хийгээрэй.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
 
Эх сурвалж: eguur.mn
БАРИМТ: Дэд сайд Б.Батцэцэг 41 тендерт ялж, ГУРВАН КОМПАНИАРАА ДАМЖУУЛАН төрөөс 3.2 тэрбум төгрөг авчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 24
  • гайхахгүй байнаа [202.179.16.93] 2 жил өмнө
    Төрийн өндөр алба хашиж байгаа нөхдүүд бүгд адилхаан,ХУЛГАЙГ нь иргэдэд мэдээлээд ч нэмэргүй ЦАЙРСАН гарууд ичнэ,зовно байхгүй бараг гайхуулаад байгаан биш үү. Жил жилээр орлого нь тэрбумаар өсөөд байдаг.Сонгууль болохоор 10,20,100мянган төгрөг өгөөд л санал авчихна.Бид иргэдээ л соён гэгээрүүлж ядаж зөв сонголт хийлгэдэг болмоор байгаан
  • Зочин [66.181.161.84] 2 жил өмнө
    Бас нэг шулам бндаа.
  • Зочин [59.153.114.120] 2 жил өмнө
    Ямар аймаар хүүхэн бэ? Найдвар алдлаа
  • Зочин [66.181.161.76] 2 жил өмнө
    хулгайчаа хулгайчаа аа нээрэн мэргэшсэн хулгайч
  • Иргэн [49.0.136.24] 2 жил өмнө
    Ямар шуналтай юм бэ...Огцруулаад шалгах хэрэгтэй...Оюун эрдэнийн муужгай....
  • Зочин [166.205.153.48] 2 жил өмнө
    HUlgaildan nuguu tuluhgyi bol Arevaagiin uurhain ajilluulj hezee tulj duustal n ajiluulaa naad HUlgaichidaa !!!
  • Unshigch [66.181.161.4] 2 жил өмнө
    Buzaruud yum daa. Ingej bayjaad absan orohdoo abaad oroh uu. Tulenhiin tob, autizmtai khuuhduuded tusalj buyan khiigeeshee bayachuud mini.
  • Түмэндэмбэрэл [66.181.161.109] 2 жил өмнө
    Ичихгүй идэж уух юмдаа 3.2 тэр бум бхдаа яахавдээ Төрийн сайд болчихоороо улсаа дампууралдагаа болимоор бна
  • Зочин [122.201.25.84] 2 жил өмнө
    Хөрөнгийн хурааж цаазаар авбал таарна
  • Зочин [66.181.161.57] 2 жил өмнө
    нэр хүнд ч гэх шиг на өлгчөнд чинь ямар юмнии нэр хүнд бдиин төсв ард түмнии мөнгииг торгуул болгож аваад өөрөө идэж бга хүнд үхэн азнии нэр хүнд бдиин шууд насаар нь шоронд хиигээч
  • Зочин [64.119.17.181] 2 жил өмнө
    Муу хулгайч цаазын ялыг сэргээх хэрэгтэй
  • Зочин [192.82.67.220] 2 жил өмнө
    Улс төрийн янхан гэж энэ дээ.
  • Hi [150.129.140.49] 2 жил өмнө
    Сайхан хөхдөг гэсэн шүү
  • иргэн [103.212.117.133] 2 жил өмнө
    Начин Ганбат нутагтаа элэг муутай. Хүндээ авгай даа толгойгоо мэдүүлсэн гар уу
  • Зочин [103.212.117.133] 2 жил өмнө
    УИХ,ИТХ САНАЛЫН ХУУДАС ХИЙЖ ИХ МӨНГӨ ОЛСОН ДОО
  • Зочин [202.55.188.37] 2 жил өмнө
    Наад лалар луиварчидаа шалгаач ээ.шалгаж чадахгүи бол ард түмэн нэг өдөр шалгана.аа
  • Зочин [66.181.177.225] 2 жил өмнө
    Огцор муу новш
  • Зочин [66.181.177.225] 2 жил өмнө
    Огцор муу новш
  • Г. Оюун [192.82.90.150] 2 жил өмнө
    Их хурлын гишүүн хуулиараа ингэж болох билүү
  • Гэрэлтэй [66.181.161.90] 2 жил өмнө
    Булхайтай үйлдэлдээ татвар төлөгчийн мөнгийг завшсан ашгилсан хүмүүсээ төрийн албанаас Зайлуулаач ер нь төр засгийн алба чинь эрүүгийн Элементүүд бүлэглэлийн оргондог дураараараа Дургиж байдаг газар болчихсон юм бишүү
  • Зочин [202.55.188.86] 2 жил өмнө
    дандаа хулгайч.
  • Иргэн [103.26.193.156] 2 жил өмнө
    Оюун эрдэний эрх муурнууд толгой тастахнээ.шоронд нь хийгээчээ.
  • Зочин [139.5.216.241] 2 жил өмнө
    Aimaar yumaa.Asig sonirhliin zurchul mun uu mun
  • Зочин [139.5.216.241] 2 жил өмнө
    Aimaar yumaa.Asig sonirhliin zurchul mun uu mun