Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг, УИХ-ын дэд даргад С.Одонтуяаг нэр дэвшүүлэв.
4 жил өмнө   475
УИХ-ын 2020 оны сонгуулиар 11 суудал авсан АН дөнгөж сая хуралдаж, бүлгийн дарга, УИХ-ын дэд даргаа сонгожээ. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг, УИХ-ын дэд даргад С.Одонтуяаг  нэр дэвшүүлсэн байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа нь  2012-2016 оны УИХ-д сонгогдон ажиллаж улмаар өнгөрсөн дөрвөн жил Баянгол дүүргийн Засаг даргаар ажилласан.
 
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад нэрийг нь дэвшүүлсэн Д.Ганбат нь 2012-2016 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
 
АН шийдвэрээ УИХ-д танилцуулж, батлуулснаар албажина.
 
А.ЦЭЛМЭН
АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг, УИХ-ын дэд даргад С.Одонтуяаг нэр дэвшүүлэв.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0