Цөөн үгээр:
  • Улаанбаатарт 31-33 градус дулаан байна
Орон сууцны чиглэлийн төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв
3 долоо хоног өмнө   16

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Үйлчлүүлэгчидтэй харилцах албаны дарга Ноён Константин Лимитовскийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд барилга, хот байгуулалтын салбарын тэргүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Тухайлбал, БНХАУ болон БНСУ, олон улсын банк, санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барилга, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамнаас гадаадын эх үүсвэрээр хэрэгжүүлэх боломжтой Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 202 тогтоолоор батлагдсан “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны чиглэлийн төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, салбарын нийгэм, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх бүхий дагуул хотын төсөл, хөтөлбөр болох “Аэросити” шинэ хот, “Майдар-эко” хотыг хөгжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцов.
 

Орон сууцны чиглэлийн төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0