Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АИ-92 шатахууны үнийг тогтвортой барих ЗГ-ын шийдвэр гарав
4 жил өмнө   562
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.08/ боллоо. Тус хуралдаанаар Эрсдэлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээ байгуулах эрхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт олголоо. Эрсдэлийн сан байгуулагдсанаар:
 
  • Хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнэ тогтвортой байх,
  • Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж, импортын шатахууны үнээ тогтворжуулах
  • Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.17-г хэрэгжүүлж үнийн дарамтыг бууруулах нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа юм байна.
 
Өөрөөр хэлбэл, дэлхийн дахинд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор, гадаад зах зээл дээрх шатахууны үнэ нэгдүгээр сарын 03-аас хойш өсч байгаа билээ. Энэ хүчин зүйл манай улсад нөлөөлөхгүй байх үнээр ийнхүү Hedge хийж байгаа гэж Засгийн газраас мэдээлж байна.
АИ-92 шатахууны үнийг тогтвортой барих ЗГ-ын шийдвэр гарав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0