Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
УБ хотын төсөвт 165.3 сая төгрөгийг газрын дуудлага худалдаанаас бүрдүүлнэ төвлөрүүлнэ
4 жил өмнө   687

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 7-нд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгууллаа.

 

Нийслэлийн 11 байршлын газрыг дуудлага худалдаанд оруулахаар зарласнаас 7 байршилд нь 16 иргэн, аж ахуйн нэгж оролцжээ. Ингээд доорх долоон байршилд газар дуудлагаар худалдаж, нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлэх болсон байна.

 

Үүнд:

 

Үүрэн холбооны станцын зориулалтаар:

  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баяндөхөмийн аманд 0.01 га,
  • Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Хадатын аманд 0.01 га,
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидийн зуслан орчимд 0.01 га,

Худалдаа үйлчилгээний зориулалтаар:

  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд 0.2 га,

Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар:

  • Багануур дүүргийн 2 дугаар хорооны Жижиг дунд үйлдвэрийн бүст 0.25 га,

Үйлдвэрлэлийн зориулалтаар:

  • Багахангай дүүргийн 2 дугаар хорооны Үйлдвэрлэлийн бүс, хими-1-т 3.0 га,
  • Налайх дүүргийн 5 дугаар хорооны Гандан уулын урд талд 0.5 га газар
УБ хотын төсөвт 165.3 сая төгрөгийг газрын дуудлага худалдаанаас бүрдүүлнэ төвлөрүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0