Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
АИ-92 шатахууны үнэ яагаад өссөнийг тайлбарлалаа
3 жил өмнө   574
АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2,050 төгрөг болжээ.
 
Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр мэдээлэл хийх үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ тасралтгүй өсөж байгааг хэллээ.
 
Тэрбээр "Сая ОХУ-аас автобензин тонн тутамдаа 38 ам.доллар, дизель түлш 10 ам.доллароор нэмэгдэж орж ирсэн. Долдугаар сард 665 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ сая 733 ам.доллар болж нэмэгдэж орж ирсэн гэсэн үг.
 
Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд тасралтгүй өсөж байгаа энэ үед бензиний үнэ шууд буурна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлийн ханшаас хамаарч өсөж, буурдаг тул манайд ч тодорхой хэмжээнд өсөлт явагдах байх" гэсэн юм.
 
Тэгвэл өнөөдөр ийнхүү шатахуун импортлогчид АИ-92 шатахууны үнээ нэмж эхэлжээ. Ингэснээр литр тутамдаа 1,750 байсан АИ-92 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.
 
Өмнө нь долдугаар сарын 3-нд АИ-92-ын үнийг мөн 300 төгрөгөөр нэмж байсан ба долдугаар сард зөвхөн энэ төрлийн бензиний үнэ литр тутамдаа 600 төгрөгөөр өслөө. ОХУ-д АИ-95, АИ-98 шатахууны экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар болсон.
 
Энэ талаар АМГТГ-аас АИ-95, АИ-98, АИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй бөгөөд нөөцийг таслахгүй, хомсдол үүсгэхгүйн тулд БНХАУ-аас АИ-95 болон АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байгаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахууны экспортод ОХУ хязгаарлалт тавиагүй ч дэлхийн зах зээлийн үнийг даган ийнхүү бензиний үнэ нэмэгджээ.
АИ-92 шатахууны үнэ яагаад өссөнийг тайлбарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0