Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Жүжигчин Г.Ундармаагийн 360 градус
4 жил өмнө   1183

Сүүлийн үед олны танил эрхмүүд гэрээ танилцуулах, хоол хийх, нүүр будалт, дэлгүүр хэсч шинэ хувцас авах зэргээ live бичлэг хийн танилцуулдаг моод дэлгэрээд байгаа. Тэгвэл саяхан жүжигчин Г.Ундармаа өөрийн гэрээ “Home tour 360” хийн танилцууллаа. Тэрээр бичлэгийнхээ тайлбар хэсэгт “Яаж үзэхээ мэднэ тэ, таны дэлгэцийн дээд хэсэгт Open app гэсэн хэсгийг дарж курсороороо чиглүүлэн, гар утсан дээр үзэх бол харахыг хүссэн хэсэг рүү хуруугаараа мөн чиглүүлж эргэн тойрны бүх зүйлсийг харж болно” гэж тайлбарлажээ.

 

Түүний хамгийн байх дуртай өрөө буюу гал тогооны өрөө. Гал тогооны өрөө нь зочны өрөөнөөс  тусдаа байгаа нь энэ байрыг худалдан авахад нөлөөлсөн гэдгийг тэрээр онцолсон. Мөн тэрбээр SMEG брэндийн цахилгаан хэрэгслүүдийг сонгож, тавилгаа дан нэг өнгөөр шийдэн Анун компанид захиалга өгч хийлгэсэн байна. Тэрбээр мөн сүүлийн үед хоолны жороо танилцуулан цөөнгүй контент хийдэг болсон нь  гэрийн эзэгтэй нарын хүлээдэг контентуудын нэг болоод байгаа.

Олон өнгө, төрлийн тавилгад дургүй жүжигчин маань яг хэрэгцээтэй гэсэн тавилгыг чухалчлан суух диван, үзэх зурагт, кофены ширээ, гэр бүлээрээ суун хооллох хоолны ширээ зэргийг зочны өрөөндөө байрлуулжээ. Мөн очсон газар бүрээсээ тайван амгаланг бэлгэддэг гэдэг утгаар нь Будда бурхан цуглуулан зочны өрөөгөө чимэглэсэн нь чамин харагдаж байгаа биз.

Илүү дутуу чамин ганган гэхээсээ илүүтэй аливаа зүйлийн аль нэг жижиг детальд ач холбогдол өгч, унтлагын өрөөний нэг ханыг шүүгээ болгон, өргөн ор тавьжээ. Мөн орны хажууд “Single ladies 4“ кинонд зориулан хийсэн араб маягын ширээг тавьсан байна.

Жүжиглэхээс гадна олон төрлийн хөгжим тоглодог тэрээр хөгжмийн өрөөг тохижуулан, өвөөгийнхөө авдар дээр бурхан шашны зүйлсээ тавьсан байна.

 

Модерн загварын энэхүү байраа охиныгоо ирмэгц сольж тус байраа үзэгчдийн хамтаар эхнээс нь тохижуулан цуврал блог хийх юм байна. Тэрбээр Нүхтийн аманд баригдаж буй “Хан төгөл” хаус хотхоныг сонгосон гэдгээ дуулгасан юм.

 

Онцлох нэг зүйл бол гэрийнхээ нэг давхарт ажлын байраа шийдэж өгсөн бөгөөд  “U film” байрладаг байна. Ажилтнууддаа гэртээ байгаа мэт мэдрэмж өгөх шийдэлтэй, модны өнгийг зонхилон цэнхэр хөшиг, цагаан өнгийг буйданг голчлон тохижуулжээ.

Нилээдгүй жин хаяж турсан жүжигчин маань мөн доод давхартаа фитнес өрөөг тохижуулан өөрийн болон ажилтнуудынхаа чөлөөт цаг, эрүүл мэндэд анхаардаг байна.

 

 

 

 

 

 

Жүжигчин Г.Ундармаагийн 360 градус
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0