Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Ирээдүйн үндэсний шигшээ багийн тоглогчид “Элит академи”-д суралцана
5 жил өмнө   598
Шигшээ багийнхаа амжилтад анхааран ажилладаг Монголын Хөлбөмбөгийн Холбоо 16, 19 хүртэлх насны “Элит академи”-ийг нээж, өсвөрийн шигшээ болон ирээдүйн үндэсний шигшээ багийн залгамж халааг тогтвортой бэлдэх ажлаа нэг шат ахиулан хийхээр боллоо.
 
“Элит академи”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр холбооны ногоон талбайд болоход МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар оролцож: “ Ялалтын баярын өдөр “элит академи”-ийн нээлтийг хийж байгаа учраас манай шигшээ багийн залуус олон сайхан ялалт байгуулахыг бэлэгшээж байна. “Элит академи”-тай хамтран ажиллах хүсэлтэй гадна дотнын дасгалжуулагч, мэргэжилтнүүдэд манай үүд хаалга нээлттэй байх болно.” хэмээн ярилаа.
 
Уг академийн сургалт, бэлтгэлийг удирдан явуулах МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Хатем Соусси: “ Элит академи зөвхөн Улаанбаатар хотын хөлбөмбөгчин хүүхэд залууст бус Монгол орны өнцөг булан бүрт байгаа авъяаслаг өсвөрийн хөлбөмбөгчдөд сонгон шалгаруулалт хийхэд нээлттэй байх болно.” гэж “Элит академи”-ийн цар хүрээний талаар хүүрнэсэн юм.
 
Мягмар, лхагва гарагт явагдах академийн бэлтгэлийг МХБХ-ны өсвөр үе, залуучуудын хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик удирдахаас гадна нас насны шигшээ багийн дасгалжуулагч нар ажиллах болно.
Ирээдүйн үндэсний шигшээ багийн тоглогчид “Элит академи”-д суралцана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0