Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болно
4 жил өмнө   522
 Энэ жилийн жүдо бөхийн Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 4 дүгээр сарын 6-9-нд Киргизийн нийслэл Бишкек хотноо зохион байгуулна.
 
Энэхүү тэмцээнд Ази тивийн 30 орны тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Бишкек хотноо хүчээ сорих Монголын баг тамирчдыг танилцуулахад, эрэгтэй жүдочдоос 60 кг-д Л.Өнөболд, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Саид Моллаи, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдах бол эмэгтэй жүдочдоос 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой, 57 кг-д Д.Сумъяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д Э.Гандиймаа нар хүчээ сорих юм байна.
 
Эх сурвалж:ijf.org
Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0