Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
COVID-19 халдвар авсан хүний тоо 367 мянгад хүрлээ
4 жил өмнө   490
Дэлхий даяр короновирусний цар тахлын 300 мянга гаруй тохиолдол бүртгэгдгэгж, уг халдвар нь хурдацтай тархаж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. 
 
COVID-19” халдвар анх дэгдэж эхэлснээс 67 хоногийн дотор 100 мянган хүн халдвар авсан бол үүнээс 11 хоногийн дараа уг тоон үзүүлэлт 200 мянга болсон байна. Харин сүүлд халдвар авсан хүний тоо дөрөвхөн хоногийн дотор 367 мянгад хүрчээ.
 
Даваа гаргийн оройны байдлаар 367 мянган хүн халдвар авснаас 101 мянган хүн эдгэрч, 16100 хүн нас баржээ.
 
Т.Гебрейесусийн мэдээлснээр, дэлхийн улс орнуудын тайлан мэдээнээс үзэхэд халдвар авсан хүмүүсийн дунд эмнэлгийн олон ажилтан байжээ. Тэрбээр үүнийг хувийн хамгаалалтын хэрэгслийн хомсдолтой холбоотой хэмээн үзэж байгаа ажээ. 
 
"Эмнэлгийн ажилтнууд аюулгүй нөхцөлд л үүрэгт ажлаас сайн гүйцэтгэж чадна. Хэдийгээр бид бүх зүйлийг зөв хийсэн ч эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихгүй бол улам олон хүний амь нас эрсдэлд орох болно" гэдгийг ДЭМБ-ын тэргүүн анхааруулсан байна.
 
Мөн ДЭМБ-ын тэргүүн халдварын тархалтыг хязгаарлах чиглэлд дэлхий нийтээрээ хамтран ажиллахыг уриалаад, хамгаалалтын хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортын хоригоос зайлсхийх, шаардлагатай хэмжээгээр нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахыг энэ долоо хоногт “Их-20”-ийн удирдагчдаас хүснэ гэж хэлсэн байна. 
 
ЭХ СУРВАЛЖ:/BBC/

 

COVID-19 халдвар авсан хүний тоо 367 мянгад хүрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0