Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Дельта” хувилбар дэлхийн 124 улс оронд бүртгэгдээд байна
3 жил өмнө   332
Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 12 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг анхаарууллаа.
 
 Энэ долоо хоногт өдөр тутам хагас сая орчим шинэ тохиолдол илэрснийг ДЭМБ мягмар гаргийн орой танилцуулсан долоо хоног тутмын тайландаа дурдлаа. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сулруулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэхийн сацуу вакцинд хамрагдах байдал суларч буйг анхааруулжээ.
 
 Халдварын үзүүлэлтүүд огцом нэмэгдэх болсныг илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ хувилбар одоо дэлхийн 124 улс оронд бүртгэгдээд байгаа бөгөөд цаашид дэлхий даяар давамгайлан тархаж буй коронавирусний хувилбар болох төлөвтэй байна.
 
“Цар тахал бол шалгуур. Харин дэлхий дахин түүнийг давж чадахгүй байна. Дэлхийн улс орнууд вакцин, оношлуур, эмчилгээгээ хуваалцаж чадахгүй байгаа нь цар тахалд хоёр дахь удаагаа нэрвэгдэхэд хүргэж болзошгүй байна. Одоогоор хүнд нөхцөл байдал үүсгээд буй “Дельта” хувилбараас ч аюултай хурдан халдварладаг, өөр олон хувилбарууд цаашид шинээр үүсэх эрсдэлтэй” гэдгийг Т.Гебрейесус чуулганы үеэр үг хэлэх үеэрээ онцолсон байна.
 
ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд дэлхийн олон оронд вирусний нарийвчлан шинжилсэн сорьцуудын 75 гаруй хувийг “Дельта” хувилбар эзлэх болсныг Германд төвтэй “GISAID” мэдээллийн сангийн мэдээллийг эш татан уламжилжээ. Үүнд Австрали, Их Британи, БНХАУ, Дани, Израил, ОХУ, Өмнөд Африк зэрэг орнууд багтсан байна.
 
Эх сурвалж: The Washington Post
 
Дельта” хувилбар дэлхийн 124 улс оронд бүртгэгдээд байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0