Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Японы тэрбумтан маргааш Оросын Союз хөлгөөр сансарт ниснэ
2 жил өмнө   339
Японы тэрбумтан Юсакү Маезава маргааш буюу Лхагва гарагт Оросын хөлгөөр сансарт нисэхээр болжээ.
 
Одоо 46 настай Маезава нь Японы бэлэн хувцасны хамгийн том онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч, хөрөнгийн хэмжээгээр тус улсын 30 дахь баян хүн юм. Тэрбээр сансарт нисэхдээ өөрийн туслах Ёзо Хираног дагуулах юм байна.
 
Ням гарагийн өглөө Япон улсын далбаа болон Маезавагийн “MZ” бэлгэдэл бүхий Союз хөлгийг Байконур дахь сансрын буудалд хүргэн байрлуулжээ.
 
ОХУ нь сансрын жуулчдад төлбөртэй үйлчлэх хөтөлбөрөө 2009 онд зогсоож байсан юм. Тэр үеэс хойш уг хөтөлбөрийн анхны нислэг нь энэ болж байна.
 
Гурван хүний суудалтай Союз хөлгийг өмнө нь хоёр удаа тойрог замд ажиллаж байсан Оросын сансрын нисгэгч, 44 настай Александр Мисуркин удирдах юм.
 
Маезава туслахын хамт дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад 12 хонохдоо баримтат кино бүтээж, өөрийн YouTube сувгаар нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ.
 
Маезава, Хирано нар сүүлийн хэдэн сарыг Москвагийн ойролцоох Оддын хотхонд бэлтгэл хийж өнгөрөөсөн юм.
 
Эргэлддэг сандалд суух дасгалыг Маезава “бараг эрүү шүүлт шиг” хэмээн твиттер хуудсандаа өмнө нь бичиж байв. Оросын тал төлбөртэй сансарт нисэх долоон жуулчин олоод байгаагийн эхний хоёр нь Маезава, Хирано нар ажээ.
 
АНУ-ын SpaceX компани 2023 онд найман жуулчныг сарыг тойрох аялалд нисгэхээр бэлдэж байгаа. Уг аяллыг Маезава санхүүжүүлж, өөрийн багтай хамт нисэх юм.
 
 
Эх сурвалж: AFP
Японы тэрбумтан маргааш Оросын Союз хөлгөөр сансарт ниснэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0