Цөөн үгээр:
  • 13 настай хүүхдийг хүчиндсэн цагдаад 12 жилийн хорих ял оноожээ
Макрон дахин ялагдал хүлээх үү?
2 сар өмнө   188
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентын сонгуульд сөрөг хүчин суудал авсны дараа дахин сонгууль явуулах болсон. Тэрбээр энэ удаагийн сонгуульд түүний нам ялна гэж бодсон ч сөрөг хүчин олонхи гэдгээ баталж чадлаа. Марин Ле Пений цагаачлалын эсрэг барууны нам эхний шатны сонгууль ялалт байгуулсан ба "Макронист блок бүхэлдээ устгагдсан" хэмээн тэмдэглэж байна.
 
Дахин сонгуульд сөрөг хүчин, барууны нам болох Үндэсний хөдөлгөөн 33.2 хувийн санал, зүүний хүчний холбоо 28.1 хувийн санал, Макроны холбоо 21 хувийн санал тус тус авсан. Үндэсний хөдөлгөөний 28 настай намын дарга Жордан Барделла "Хэрэв францчууд бидэнд саналаа өгвөл би бүгдийнх нь ерөнхий сайд болохыг зорьж байна" гэв. Францын парламентын сонгуулийн эхний шатанд хэт барууны үзэлтнүүд өмнө нь хэзээ ч ялалт байгуулж байгаагүй. Марин Ле Пен, Жордан Барделла нарын хүсч буй зүйл бол 577 суудалтай Үндэсний ассамблейн 289 суудлын үнэмлэхүй олонх. Гэхдээ ирэх Ням гаригт /2024.07.07/ болох хоёр дахь шатны санал хураалтын үед бага санал авч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
 
Үнэмлэхүй олонхигүй бол Франц улс олонхгүй парламенттай болно. мөн Үндэсний хөдөлгөөн нас цагаачлал, татварыг бууруулах, хууль, дэг журмыг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжгүй болно. Эммануэль Макрон дахин сонгууль зарлах шаардлагагүй байсан ч Үндэсний хөдөлгөөн Европын сонгуульд ялсны дараа сөрөг хүчнээс илүү гарахыг зорьсон. Дахин сонгуулийн кампанит ажил гурав хоног үргэлжилж, сонгогчдын ирц 1997 оноос хойшхи хамгийн өндөр түвшиндээ хүржээ.
 
Эх сурвалж:BBCФранцын ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентын сонгуульд сөрөг хүчин суудал авсны дараа дахин сонгууль явуулах болсон. Тэрбээр энэ удаагийн сонгуульд түүний нам ялна гэж бодсон ч сөрөг хүчин олонхи гэдгээ баталж чадлаа. Марин Ле Пений цагаачлалын эсрэг барууны нам эхний шатны сонгууль ялалт байгуулсан ба "Макронист блок бүхэлдээ устгагдсан" хэмээн тэмдэглэж байна.
 
Дахин сонгуульд сөрөг хүчин, барууны нам болох Үндэсний хөдөлгөөн 33.2 хувийн санал, зүүний хүчний холбоо 28.1 хувийн санал, Макроны холбоо 21 хувийн санал тус тус авсан. Үндэсний хөдөлгөөний 28 настай намын дарга Жордан Барделла "Хэрэв францчууд бидэнд саналаа өгвөл би бүгдийнх нь ерөнхий сайд болохыг зорьж байна" гэв. Францын парламентын сонгуулийн эхний шатанд хэт барууны үзэлтнүүд өмнө нь хэзээ ч ялалт байгуулж байгаагүй. Марин Ле Пен, Жордан Барделла нарын хүсч буй зүйл бол 577 суудалтай Үндэсний ассамблейн 289 суудлын үнэмлэхүй олонх. Гэхдээ ирэх Ням гаригт /2024.07.07/ болох хоёр дахь шатны санал хураалтын үед бага санал авч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
 
Үнэмлэхүй олонхигүй бол Франц улс олонхгүй парламенттай болно. мөн Үндэсний хөдөлгөөн нас цагаачлал, татварыг бууруулах, хууль, дэг журмыг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжгүй болно. Эммануэль Макрон дахин сонгууль зарлах шаардлагагүй байсан ч Үндэсний хөдөлгөөн Европын сонгуульд ялсны дараа сөрөг хүчнээс илүү гарахыг зорьсон. Дахин сонгуулийн кампанит ажил гурав хоног үргэлжилж, сонгогчдын ирц 1997 оноос хойшхи хамгийн өндөр түвшиндээ хүржээ.
 
Эх сурвалж:BBC
Макрон дахин ялагдал хүлээх үү?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0