Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 14 хүнээс халдвар илэрлээ
4 жил өмнө   588
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 14 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 14 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн 17 дугаар хорооны 2 гэр бүлийн хүн. Гэр бүлийн хавьтал гээд ажиглан тусгаарлах байранд байсан. БГД-ийн 6 дугаар хорооноос 1 гэр бүлийн 3 хүн. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлээр дамжсан халдвартай холбоотой 1 хүн. ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын 1 хүн. Эдгээр хүмүүс тусгаарлалтад байсан.
 
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 630 болж байна.
 
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
 
Дотоодын халдвар 956 байна. 
 
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1456, эдгэрсэн 909, эмчлэгдэж байгаа 536 байна. Үүнээс 424 хөнгөн, 95 хүндэвтэр, 13 хүнд, 1 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 43 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа." гэлээ. 
 
 

ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 14 хүнээс халдвар илэрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0