Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Конгрессын байранд болсон эсэргүүцлийн үеэр 20 орчим хүнийг баривчилжээ
4 жил өмнө   712
АНУ-ын Конгрессын байранд болсон эмх замбараагүй байдлын үеэр Капитолийн цагдаагийн ажилтнууд 20 орчим хүнийг саатуулжээ.
 
Нийт 13 хүнийг баривчилсан хэмээн албан ёсоор мэдээлсэн байна. Лхагва гарагт ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахаар Конгрессын доод, дээд танхимын цуглараад байсан Капитолын байр руу АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид нэвтрэн оржээ. Үүнээс хойш хэдэн цагийн дараа эсэргүүцэгчдийг Капитолоос гаргасан хэдий ч мөргөлдөөний үеэр нэг эмэгтэй нас барсан байна.
 
Хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлж, сонгогчдын саналын хуудсуудыг устгахаас сэргийлж чаджээ. Эмх замбараагүй байдал үүсгэсэн дэмжигчдээ Д.Трамп гэртээ харихыг уриалсан хэдий ч ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан хэмээн дахин мэдэгдсэн байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
Конгрессын байранд болсон эсэргүүцлийн үеэр 20 орчим хүнийг баривчилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0