Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2026.08.17/ Авлигатай тэмцэх газрын (АТГ) гадаа сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр өөрийг нь Ерөнхийлөгчийн алба хашиж байх үеэс эхлэн албан тушаалаасаа буусных нь дараах таван жил буюу нийт долоон жилийн турш шалгасан тухай онцолсон юм. АТГ болон шүүхийн байгууллагаас түүнд "хэрэг тогтоогдохгүй байна" гэж үзэн холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, хилийн хоригийг цуцалсан шийдвэр гаргажээ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн хууль, хяналтын байгууллагад нээлттэй шалгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Түүнчлэн 2024 оны сонгуулийн өмнө түүний нэрийг Интерполд өгч шалгуулсан ч тус байгууллага жил гаруй судалсны эцэст улс төрийн шалтгаантай хэмээн үзэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна. Ц.Элбэгдорж 2023 оноос Стенфордын их сургуульд багшилж байгаа бөгөөд олон улсын арав гаруй байгууллагад ажилладаг аж.
Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) хамтран ажилладаг гурван байгууллагынх нь төлөөлөл оролцож байгаа тул тэдэнтэй уулзахаар эх орондоо ирсэн бөгөөд АТГ-аас "Нэг ирээч" гэж холбогдсоны дагуу асуултад нь хариулахаар тус газрын гадаа ирснээ тайлбарлалаа.
| Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон |
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав
Юмжаагийн Цэдэнбалын түүхэн баримтаар нотлогдох ололт ба алдаа
Европын орнууд хүүхдийн нийгмийн сүлжээн дэх хэрэглээнд хатуу хяналт тавьж эхэллээ
Х.Нямбаатар: Лодой я…… д хэлэхэд ах нь чам шиг пацаанаар хаана суралцах яаж амьдрахаа заалгахгүй
Нэг бол яая гэхэв хоёрын хоёр Засгаас хөөгдөв