Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын хэсгийн 11 дэх удаагийн хуралдаан өнөөдөр болж, үйлдвэрлэлийн технологитой дахин уялдуулах үүднээс зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт оруулах, цахилгааны ажлуудын төлөвлөлттэй холбоотой хоёр шаардлагыг түр хүлээзнэх, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагын зүгээс өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдийг энэ ондоо багтаан талбай дээр авчрах үүрэг чиглэл өгсөн. Харин гүйцэтгэгч тал болох “Найпу” компанийн мэргэжилтнүүд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30 орчим хувьтай явааг мэдээлжээ. Өргөтгөлийн барилгын ажил хэвийн явагдаж байна. Үндсэн тоног төхөөрөмж болох тээрмийн суурийн цутгалт тасралтгүй үргэлжилж байгаа бол барилгын үндсэн каркасын суурийн ажил 50 хувьтай явна. Металл хийцийн захиалга хийгдсэн, өргөтгөлийн барилгын ажлын талбай дээр ойролцоогоор 4300 м3 бетон аваад байгаа талаар болон материалын хангалтад доголдол байхгүйг туслан гүйцэтгэгч компанийнхан мэдэгдсэн.
| Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30 хувьтай явна |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон