Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. МАН-ын бүлэг Төрийн ордонд хаалттай хуралдаж байгаа аж.
Хаалттай хуралдаанаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах асуудлыг хэлэлцэж Ажлын хэсгийн гишүүдэд өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, Оюутолгойн Ажлын хэсгийн ахлагчаар томилсон Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх саналаа илэрхийлсэн учир Ажлын хэсгийн дэд ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилохоор тогтсон байна.
Оюутолгойг шалгах Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдоод байгаа юм. Харин Ажлын хэсгийн дэд дарга Д.Тэрбишдагвын оронд өөр хэн нэг гишүүнийг шинээр сонгохоор бүлэг дээр ярьж байгаа ажээ.
| Оюутолгой-г шалгах Ажлын хэсгийг Д.Тэрбишдагва ахална |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон