Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Экспорт 244.8 сая, импорт 247 сая доллараар өсжээ
2 жил өмнө   631
Монгол Улс 2024 оны нэгдүгээр сард нийт 115 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 1.3 тэрбум ам.доллар, импорт 936 сая ам.долларт хүрч, тэнцэл 388.9 сая ам.долларын ашигтай гарсан байна.
 
Экспорт өмнөх оны мөн үеэс 244.8 сая ам.доллараар өсөхөд нүүрс 240.5 сая ам.доллар, зэсийн хүдэр, баяжмал 36.6 сая ам. доллар,төмрийн хүдэр, баяжмал 21.3сая ам. доллар оортус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
 
Импорт өмнөх оны мөн үеэс 247 сая ам.доллараар өсөхөд суудлын автомашин 60.1 сая ам.доллар, авто бензин 32.2 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 28.1 сая ам.доллар,цахилгаан шуудан утасны холбооны аппарат 10.2 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 9.6 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 8.9 сая ам.доллараар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Экспорт 244.8 сая, импорт 247 сая доллараар өсжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0