1.ЖИМ КЭРРИ
Жим Кэрригийн аав ажлаасаа халагдсаны дараа тэдний амьдрал доройтож, байшингаа зарж, Канадын хаа сайгүй нүүх болжээ. 16 настай байсан Керри тэр үед сургуулиасаа гарч, гэр бүлдээ нэмэр болохоор стэнд ап комеди хийж эхэлсэн байна.
Тэрээр нэгэн удаа ярихдаа санхүүгийн хувьд хүнд хэцүү байсан тухайн үе маань миний хошин шогийн мэдрэмжийг хөгжүүлсэн байх гэжээ.
Жим Кэрри өөртэй нь тулгарсан бэрхшээл, сорилтуудад хэзээ ч бууж өгөлгүйгээр инээдмийн киноны оргилд гарч чадсан юм.
2.ХОЛЛЕ БЭРРИ

23 насандаа Холле Бэрри жүжигчний замналаа эхлүүлэхээр Нью-Йорк хотод очжээ. Гэвч түүнд мөнгө байсангүй. Гэр бүлийнхэн нь түүнд туслахаас татгалзсан байна.
Ингээд мөнгөгүй, очих газар ч үгүй тэрээр аргагүйн эрхэнд орон гэргүй хүмүүсийн хоноглодог халамжийн байранд амьдрах болжээ.
Холле өдөр бүр өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, хичээж зүтгэсний хүчинд амьдралаа өөрчилсөн юм. 1989 онд гарсан АВС телевизийн бүтээл Living Dolls цувралын Эмили Франклин бол түүний анхны дүр байлаа.
3.ЖЕННИФЕР ЛОПЕЗ

18 настай Женнифер ээжтэйгээ маргалдсаны улмаас бүжгийн студийн буйдан дээр унтдаг болсон байв. Энэхүү зөрчил нь түүнийг бүжигчин болох хүсэл эрмэлзлийг улам асааж өгсөн гэдэг.
Хэдхэн сарын дараа тэр Европт бүжигчний ажилд оров. Удалгүй эргэж ирээд Лос Анжелест болсон үндэсний хэмжээний бүжгийн тэмцээнд түрүүлсэн юм.
Энэ бүхэн ганцхан жилийн дотор болоод өнгөрчээ. Мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэсэн бас нэгэн гайхалтай жишээ бол түүнийх.
4.ХАРРИ ХУДИНИ

Тэр бол бүх цаг үеийн хамгийн агуу илбичин юм. Ядуу тарчиг гэр бүлд төрсөн Харри бүр багаасаа л гуйлга гуйж, сонин зарж гутал хувцсаа авч өмсдөг байв.
Заримдаа тэр гэртээ ирээд гуйлга гуйж олсон зоосоо толгойндоо нуучихаад ээждээ “Би бол илбэчин” гэж хэлдэг байжээ.
12 настайдаа Харри гэрээсээ зугатаж нэг жил ганцаараа амьдарсан байна. Гэхдээ энэ үеийн талаар тодорхой баримт байдаггүй. Орон гэргүй хэсүүчилж яваад жилийн дараа гэртээ ирсэн Худини шууданч, туслах зурагчин, зангиа таслагч зэрэг янз бүрийн ажил хийсэн байдаг.
Ингээд 17 насандаа мөрөөдлөө биелүүлэх боломж олдож Худини гэх тайзны нэрээр ид шидийг бүтээж эхэлсэн байна.
5.ЧАРЛИ ЧАПЛИН

Энэ дэлхий дээр Чаплиныг мэдэхгүй хүн гэж бараг л байхгүй биз. Харин түүнийг 10 настай байхад аав нь архинаас болж нас барсныг, ээж нь сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан гэдгийг мэдэх хүн цөөхөн байх.
14 настай ядуу, ганцаардмал Чаплин гудамжинд унтаж, тэндээс юм олж идэн өдөр хоногийг өнгөрөөж байв.
Гэсэн ч тэрээр багын жүжиглэх авьяастай байсан бөгөөд тухайн үед тавигдаж байсан Шерлок Холмс жүжигт жижиг дүр бүтээж тайз, дэлгэцийн замналаа эхлүүлж байжээ. Улмаар Америкийг зорьж “Карно энтертайнмэнт” компаний жүжигчин болж тэдний жүжгүүдэд тоглож байхдаа кино уран бүтээлчдийн хараанд өртсөн байна.
Хожим нь Чарли Чаплин амьдралынхаа 75 жилийн хөдөлмөр, авъяас чадвараа кино урлагт зориулж, үзэгчдэд инээд хөөр, итгэл найдвар бэлэглэж төдий чинээ алдар нэр, гавьяа шагнал, эд баялгийн эзэн болжээ.
Д.ОЮУНБАТ
| Гэр оронгүй байсан алдартнуудын гайхалтай түүх - 1 |
ШҮҮХ: УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарсан
Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монголд оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо 23 мянга болж өсжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
Оросын анхны хүн дүрст робот нээлтийн үеэр тэнцвэр алдан унав
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
Б.Энхбаяр: Д. Амарбясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан
Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа
ЗАНДКАГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ИТГЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ЭЦСИЙН БОЛОМЖ
Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа
“Ноорог“-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтжээ
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ээ танилцууллаа
“20 хүртэл жил хорих ялтай” хэргээр Тагнуулд шалгагдаж буй Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар Улсын төсвөөр барьцаалж, хэрэг наймаалцах гэснийг илчлэв