Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан "Би эндээс явахгүй" уянгын драмын жүжиг маргааш нээлтээ хийх гэж байгаа талаар УДЭТ-ын зарим уран бүтээлч өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Би эндээс явахгүй" жүжиг маргаашаас эхлээд гуравдугаар сарын 10-ыг хүртэл УДЭТ-т ажлын өдрүүдэд 19:00 цагт, амралтын өдрүүдэд 18:00 цагт тоглогдоно.
Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун нь 1958 онд С.Нинжбадгартай хамтран “Би эндээс явахгүй” драмын жүжгийг бичиж эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойн найруулгаар театрт тайзны бүтээл болгожээ. Жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ.
Харин энэ жүжгийг Монгол Улсын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар хоёрдугаар сарын 27-нд дахин үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд
“Манай театр жил бүр уламжлал болгон нас тэгширсэн ахмадуудынхаа ойг тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор энэ онд нэлээд уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаагийн нэг бол “Би эндээс явахгүй” жүжиг билээ.
Харин энэ жүжгээ хоёрдугаар сарын 27-нд буюу Э.Оюун гуайн төрсөн өдрөөр нээхээр төлөвлөсөн.
Уг жүжиг нас тэгширсэн ахмадууддаа зориулан өнөөдөр театрт ажиллаж буй залуу үеийн уран бүтээлчдээс барьж буй бэлэг гэж хэлж болно” гэв.
“Би эндээс явахгүй” жүжиг 1958 оны нийгмийн амьдралыг харуулсан бүтээл юм. Тэр үеийн гаргасан анхны санаа нь өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа
Монгол Улсын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар "“Би эндээс явахгүй жүжиг"-ийн маань эхний гурван өдрийн тоглолтын билет дууссан. Аливаа урлаг өөрөө сахилга бат дэг журам дээр суурилаж байж сайн уран бүтээл төрдөг. Тиймээс театрын уран бүтээлчдийн сахилга бат дэг журам дээд цэгтээ байдаг.
Харин Э.Оюун гуай бол театрын ёс зүйг яс баримтлуулагч хүн байсан. Яагаад ёс зүйг баригч гэж хэлж байгаа юм бэ гэхээр үүнд хүн чанар, хүн байхын тухай асуудал гарч ирдэг. Уран бүтээлч хүн өөрөө хүн байж, хүн гэж хэлэгдэх тэр чанаруудыг өөртөө шингээсэн байж хүмүүст сайн сайхны тухай хүргэдэг болохоос өөрийн муу чанараа ихдүүлсэн хүн сайн уран бүтээл хийж чадахгүй. Үүнийг Э.Оюун гуай театрт бий болгож орчин үеийн театрын суурийг тависан юм.
Э.Оюун гуайн “Би эндээс явахгүй” жүжгийг яагаад сонгосон бэ гэвэл 1958 оны нийгмийн амьдралыг харуулсан бүтээл юм. Харин тэр үеийн гаргасан анхны санаа нь өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа юм.
Нийгэм хэрхэн өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн зан дагаад хэрхэн өөрчлөгдөж буйг урлагийнхан бид ажиж байх ёстой. Бидний амьдралд байдаг хүнд ил гаргадаггүй нууцлаг үнэнийг уран сайхны аргаар ил гаргахыг урлаг гэдэг. Энэ цагт бол уг жүжгийн бичсэн санаа тусгалаа олж буй юм. Үүнийг Д.Мэндсайхан өнөө цагийн араншинд тааруулж бичсэн. Нийгмийг бүрдүүлж буй бичил хэсэг болох гэр бүлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Гэр бүлдээ үнэнч байх, юу ч тохиолдсон гэр бүлээ аваад үлдэх ухаантай ухамсартай цог зальтай байх мөн сэтгэл хөдлөлөө чухалчилах уу тархи оюунаа чухалчилах уу гэсэн асуудлыг энэ жүжигт өгүүлнэ” гэсэн юм.
20 жилийн дараа театрын тайзнаа үзэгчидтэйгээ эргэн уулзах боломж гарч ирсэнд баяртай байна
СТА жүжигчин О.Гэрэлсүх “Энэ жүжигт Дорлиг нь өөрөө эмч хүний дүрээр гарах ба доргиж яваад гэр бүлийн ээдрээт амьдралд орооцолдож сүүлдээ гэр бүлийн үнэ цэнийг ойлгодог.
Би Хамгийн сүүлд 1998 онд Ромео Жульетта жүжгийн Ромеогийн дүрд тоглосон.
Одоогоор театрт захиргааны ажил хийж байгаа хэдий ч тохиолдлоор энэ жүжгийн гол дүр болох Дорлигийн дүрд тоглож 20 жилийн дараа театрын тайзнаа үзэгчидтэйгээ эргэн уулзах боломж гарч ирсэнд их баяртай байна” гэлээ.
| Н.Сувд: “Би эндээс явахгүй” жүжгээ маргааш буюу Э.Оюун гуайн төрсөн өдрөөр нээхээр төлөвлөсөн |
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
Мөрдөгчид Эпштейний эдлэнгээс нууц булш хайж эхэлжээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөн ширүүсч, Brent нефтийн үнэ огцом өсөв
Хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна
Шатахууны импортын хэмжээ энэ онд 41.7 хувиар өсжээ
“УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Азийн орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна
Дэлхийд эмэгтэйчүүд бүрэн эрх тэгш болоогүй хэвээр
С.Шаарийбуу: Би Уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм
Хурц үзэг, тунгалаг бодлын түүхэн зуун
Танилц: Эрдэнэс Монгол ХХК-ийн шинэ удирдлагын баг
УИХ-ын гишүүн Э.Болормааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс хилийн хориг тавьжээ
Ираны цөмийн хөтөлбөрийн гол цэгүүд агаарын дайралтад өртлөө
Авлигачид нь шахагдсан МАН -ын Бага хурал
Монгол Улсын Ерөнхий сайд ноос ноолуурын экспорт, зээлийн хүртээмжийг дэмжих чиглэлээр уулзалт хийв
ОТИС Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
Зеленский Ираны цохилтод өртсөн Ойрх Дорнодын орнуудад туслах санал гаргав
Токио хотод гээсэн 4.5 тэрбум иенийн 72 хувийг эзэнд нь буцаан олголоо
Оюутан цэрэгт элсэх хүсэлтийг хүлээн авч эхлэв
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэргээр яллуулсан
Байгал нуурын арал дээр 3000 гаруй жуулчин гацжээ