Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Монгол загвар өмсөгч Солонгосын кино урлагт
8 жил өмнө   2161
Усан спортын шигшээ багийн тамирчин Б.Билгүйтэй тун удахгүй БНСУ-д нээлтээ хийх J&B продакшны бүтээл  “Хар бороо” уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. Тэрбээр “Сант” сургуулийг дүүргэн, 2013 онд Бангкокын их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр төгссөн байна.
 
Б.Билгүйтэй өдгөө загвар өмсөхийн сацуу Тайландад төвтэй АНУ-ын “Medical Departures” компанид дижитал маркетингийн мэргэжилтнээр ажилладаг гэнэ.
 
Тэрбээр усан спортоор хичээллэж чамгүй амжилт үзүүлсэн  бөгөөд 2010 оноос өнөөг хүртэл загвар өмсөгчөөр ажиллаж буй юм. Энэ хугацаанд Тайланд болон Азид моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтарч байжээ.  Тэгвэл удахгүй нээлтээ хийх “Хар бороо” кинонд тэрбээр Чингүүн хэмээх Монгол залуугийн дүрд тогложээ. Киноны үйл явдлаас товчхон дурдахад  Монгол залуус гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа тухай гардаг аж.
 
Уг киноны нээлт нөгөөдөр буюу /2018.03.21/- нд болох юм.  Кинод тоглосон талаараа  тэрбээр  'Миний хувьд анх удаагаа кинонд дүр бүтээсэн. Энэ кино бүхэлдээ намайг сорьсон гайхалтай төсөл байлаа. Сурах юм мэдээж их, амаргүй байсан. Хэдий жүжигчний анхны алхам боловч камертай ажиллаж сурсан маань тус дэм болсон. Цаашдаа тус компанитай хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Мөн бусад монгол жүжигчидтэй ч хамтраад явах байх' гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.
Монгол загвар өмсөгч Солонгосын кино урлагт
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0